Бидний тухай



Танилцуулга

  • “Эн Ви Си” ББСБ ХХК нь “Эф Эс Си Өү” ХХК-ийн санаачилга, хөрөнгө оруулалтаар 2007 оны 8-р сарын 9-ний өдөр үүсгэн байгуулагдсан юм.
  • 2007 оны 12 сарын 25-ны өдөр СЗХ-оос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зээл, факторингийн үйлчилгээ эрхлэхээр авсан.
  • 2008 онд банк бус санхүүгийн үйл ажиллагааны шинэ төрөл болох венчур /эрсдэлтэй/ хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан Монголдоо анхдагч компани болсон юм.
  • 2010 оны 6 сард ХХААХҮЯ-ны ЖДҮХСантай хамтран ажиллах гэрээ байгуулж Лизингийн зээлийн үйл ажиллагааг эхлүүлсэн.
  • 2011 онд итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан.
  • 2015 оны 11 сард ХЭХ-с цаашид тус компанийг зээл, итгэлцлийн үйлчилгээгээр дагнан ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Бид зогсолтгүй урагшлах цаг хугацаатай уралдан хөгжин дэвшихийг эрмэлзэж, дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн, зээл, итгэлцлийн үйлчилгээг харилцагчиддаа мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, үйлчилгээнээс хүртэх сэтгэл ханамжийг хамгийн өндөр түвшинд байлгахаар зорин байна.

about

Хэрэглэгч, ажилтан, хувьцаа эзэмшигч үнэ цэнийг хамтран бүтээж, үр шимийг хүртэнэ

Системийн шийдэлд суурилан зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн чанарын үзүүлэлтээр салбартаа тэргүүлэгч байгууллага болно.

Тэмүүлэл - Бид өөрийгөө бүрэн дайчлан, эрч хүчтэй, эрмэлзэлтэй ажилладаг.

Зөв хандлага - Бид хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ, ёс зүйг эрхэмлэн, үнэнч шударга хандах зарчим баримталдаг.

Мэргэшсэн чадавхи - Бид мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, ажилдаа зарчимч, хариуцлагатай ханддаг.

Багийн ажиллагаа - Бид бие биедээ дэмтэй, хүндэтгэн харьцаж, зөв хандлагаараа нэгдэн, урам зориг дүүрэн хамтран ажилладаг.

Харилцагч - Бид харилцагчаа дээдлэн, сайн түншлэлийн харилцааг эрхэмлэн ажилладаг.