Бид компанийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд дараахь хүний нөөцийн бодлогыг баримтлан ажилладаг.
Монголд цорын ганц системийн сэтгэлгээнд суурилсан бизнесийн загварыг зээлийн үйлчилгээнд ашиглах, хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах Менежментийн зөвлөх үйлчилгээний компанид чадварлаг, эрч хүчтэй, хөгжлийн төлөө тэмүүлэлтэй, найрсаг хамт олонтой баг болон ажиллана. Ажлын тав тухтай, эрүүл орчинд ажиллана Та мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт, хөтөлбөрт тасралтгүй хамрагдаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжтой. Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, урамшууллын системд хамрагдана Таныг өөрийнхөө хөдөлмөр, шинэ санал, санаачилгыг шударгаар үнэлүүлж, үнэ цэнийг бий болгох, хамт олондоо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх боломж хүлээж байна.
Манай компанийн ажилтан сонгон шалгаруулалт нь доорх байдлаар хийгддэг. Манай компанийн ажилтан сонгон шалгаруулах үйл явц нь тухайн ажлын байрны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохоос эхэлнэ. Өргөдөл гаргагчдыг сонгон шалгаруулахдаа тухайн зарлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагын дагуу хийнэ. Нээлттэй ажлын байруудыг тухай бүрт нь манай цахим хуудасны Нээлттэй ажлын байр хэсгээр зарладаг.
Ажилд орохыг хүссэн иргэдээс өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц дараахь байдлаар сонгон шалгаруулалт хийнэ. Үүнд:
НББ
Нийтлэсэн огноо:
2022/07/07
Анкет хүлээж авах сүүлийн огноо:
2022/08/15